Зам, тээврийн салбар 2023 онд бүх төрлийн тээврээр нийт 146.4 сая зорчигч тээвэрлэлээ. Тодруулбал, автотээврээр 142.5 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оноос 1.1%, төмөр замаар 2 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оноос 81.7% өссөн үзүүлэлт юм. Мөн усан замаар 64.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 71%-аар өссөн байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.