Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нүүлгэж байгаатай холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төрийн захиргаанд 2,000 орчим хүн ажилладаг. Гуравдугаар сар гэхэд нүүсэн байна.
Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүүх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна.
Хангарди ордныг Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. Харин зэргэлдээ байх гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна" гэв.
Сэтгэгдэл (1)