Архангай аймаг 2024 онд ЗУУН МЯНГАН ЖУУЛЧИН хүлээн авахаар зорьж байгаа ба нутгийн онцлогт тулгуурлан ДӨРВӨН УЛИРАЛ-ийн турш зохион байгуулах эвент арга хэмжээ, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд 19 сумын МЭҮА-ны мэргэжилтэн, малчдын төлөөлөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар төслийг танилцуулан, мэдээлэл хийлээ.
Энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйг түшиглэсэн, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, малчин ахуй соёлыг дэлхийд сурталчлах, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг нэн чухал зорилтуудыг агуулж буй юм.
Сэтгэгдэл (2)