УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн яамны, бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр хариулт өглөө.
Тэрбээр "Долоон жилийн хугацаанд гурван удаагийн хэлэлцүүлгийг улс орон даяар хийсэн. 100 гаруй эрдэмтэн ажилласан. Мөн судалгаануудыг хийсэн. Алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд Шинэ Хархорум хотыг байгуулах 10 жилийн хугацаанд хийх үүрэг даалгавар авсан Үндэсний хороо ажиллаж байна. Төрийн байгууллагуудыг нийслэлээс шилжүүлэх ажлыг урт хугацаанд хийнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах хүрээнд бүх тэргүүлэх салбарын орон зайн төлөвлөлтийг гаргаж УИХ-аар боловсруулахад бэлэн болсон. ЗГ-аар танилцуулсан. Хоёрдугаар сард орон даяар эцсийн хэлэлцүүлгийг хийнэ" гэв.
М.Дэвээ