УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих хүрээнд төрийн зарим байгууллагыг орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа юм бэ. Үүнийг ард түмэн зөвшөөрөхгүй. Зам тээврийн яамыг Ховд руу, Хууль зүйн яамыг Дорнод аймаг руу шилжүүлэх юм уу. Засгийн газар энэ асуудлаа татаж ав. Цаг үеийн асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх хэрэгтэй. Нүүрсний хулгай луйврын сонсгол, хэлэлцүүлгийн үр дүнг чуулганд оруулж ирээч" гэв.
Д.Батчулуун