УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "УИХ-д мэдээллийг гуйвуулж, худал ярьдаг зүйл архагшсан шинжтэй байгаа. Тиймээс энэ асуудлатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хоёр асуулга тавьж байгаа юм. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын болон ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилт. Ирээдүйн өв санг яаж алж идсэн тухай цаасан дээр байна лээ. Үүнийг ил гаргаж ярьмаар байна. Ард иргэд үнэнийг мэдэх эрхтэй. Хоёрдугаарт, Агаарын бохирдолтой холбоотой санал асуулга өгсөн. Үүний хариуд БОАЖЯ 40,50 хуудас хэрэггүй материалыг хавсралт болгоод явуулчихсан байна лээ" гэв.
Д.Батчулуун