УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Нүүрсийг хөрөнгийн бирж дээр худалдаалдаг болсноос хойш энэ байгууллага анх удаа ашигтай ажилладаг болсон. Хөрөнгийн зах зээл хөгжиж буй учир холбогдох хуулиудыг улам боловсронгуй болгох шаардлага гарсан учир энэ хуулийг оруулж ирлээ гэж харж байна" гэв.