Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хэрэв та таксины жолооч бол 5-50 сая төгрөгөөр торгуулах энэ аюул таны өмнө тулгарч байна. 2024 оны аравдугаар сарын 4-нөөс эхлэн таксины жолоочид 3-10 сая төгрөг төлөн зөвшөөрөл авах ёстой. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол иргэн таван сая төгрөг, хуулийн этгээд ААН 50 сая төгрөгөөр торгуулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан байна.
Сүүлийн найман жил эрх баригч нам Монголын ард иргэдийг торгодог, үг үзэл бодлоо илэрхийлснийг шоронд хорьдог дарангуйллын нийгмийг Монголд авчирсан.
Энэ зүй тогтол 2024 оны сонгуулийн дараа дахин үргэлжлэхээр байна. Эрх баригчдын дарангуйллын тогтолцоо нүүрлэснээс болж ардчилал бүдгэрсээр байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)