УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал үнэхээр хэрэгтэй юм байна. Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүн төрийн ордонд орж ирлээ. Нүүрсний сонсголоос хоёр удаа цугтсан хүн. Гэнэт иргэд хайртай дүр үзүүлээд, баатрын дүрээр гарч ирлээ. Түүний мэдээлэл Монголчуудыг хагалан бутаргаж байна. Худал мэдээлэл тарааж байна. Үүнийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)