УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шиэнчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан улс төржилт гаарч байна. Монгол Улс хөгжмөөр байна, ард түмний амжиргааг дэшлүүлмээр байна. Орлогыг нь нэмэгдүүлмээр байна. Ингээд үзэхээр Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төрлийн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Иргэд ч шинээр харж, өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Улс орныг хөгжүүлэх алхамыг хийгээд өгөөч гэж л бүгд хүсэж байгаа.
Ард түмний нүд бурууд хурц байгаа. Иймээс алдаагаа засах хэрэгтэй. Авилга, луйвар булхайг засахын төлөө явж байна. Маргааш бүх зүйл сайжрахгүй ч өнөөдөр ирээдүйнхээ төлөө Монгол Улс зөв алхам хийж байна гэж харж байна.
Гадаад паспорттой болохыг тухайн үед бас л эсэргүүцэж байсан. Харин өнөөдөр бид үүнтэй адил хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг хийх гэж байна. Монгшол Улсын ирээдүй гэрэлтэй байхыг хүн бүр хүсэж байгаа.
30 жилийн турш байсан "100 жилээр газар эзэмшүүлнэ" гэсэн хуулийг гэв гэнэт олж хараад шинэ улс нээсэн юм шиг үлгэр зохиож байна. Жишээ нь энд сууж байна. Их үнэмшилтэйгээр жүжиглэж, хоолойгоо шахаж, нулимс дуслуулан ярьцгааж байна.
Гэхдээ тэрбум тэрбум төгрөгөөр ирээдүйг харлуулдаг, иргэдээ хуваадаг асуудлыг зогсоох өдөр өнөөдөр ирж байгаа. Их хурлынхаа гишүүдэд би итгэж байгаа.
Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш татаж ирсэн хүмүүсийн гар хөл нь өнөөдөр энэ хуулийг эсэргүүцнэ. Тэд хэдэн тэрбум төгрөг цацаж биднийг харлуулж байгаа. Гэхдээ монголчуудын сэтгэл, гэрэлт ирээдүйг харлуулж чадахгүй шүү гэдгийг онцолж хэлье.
УИХ-ын дарга аа, яг одоо шийдвэрээ гаргаад ил тод болцгооё. Хэн нь хөгжлийг хойш татаж, хэн нь урагш алхахаа өнөөдөр харцгаая.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)