УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн байх тухай ярих гэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэчихээд хөрөнгө оруулалтыг босгогүй болгож, мөнгөгүй гадаад иргэнд газраа өгөх далд санаа агуулсан хууль оруулж ирж байгаад харамсаж байна. Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтдаа босго тавьдаг.
Хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаагаас болоод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа юм. Дараа жил өөрчлөгдөх хуулинд хэн итгэх юм бэ.
Палестины түүхийг бид давтах гэж байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Гаднын хөрөнгө оруулагч гэх нэртэй нэг нөхөр Монголын малчдыг малынх нь бэлчээр дээрээс хөөх эрсдэл үүсэж байна. Ч.Хүрэлбаатар сайд аа, энэ хуулиа татчихаач" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)