УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр "Хууль улам бүх сайжирч байх ёстой. Энэ агуулгаараа Хөрөнгө орууллатын хууль сайжирч байгаа гэж бодож байгаа. Өмнө нь бид хөрөнгө оруулалтыг гаднынх, дотнынх гэж ялгаварладаг байсан. Уул уурхайд хөрөнгө оруулах юм бол дэмждэг, үндэсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулах юм бол дэмждэггүй байсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг ялгавартай дэмждэг. Заримдаа үзэмжээрээ ханддаг. Энэ мэт олон алдаа байсан.
Алдаануудыг энэ хуулиар зассан. Ялгаварлал байхгүй болж байгаа.
Мөн хөрөнгө орууллатын тухай хуульд нийцүүлж татварын, төсвийн хууль ажиллана" гэв.
Д.Батчулуун