Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон Америк, Европ, Их Британийн ХАҮТ-ын төлөөлөл болон байр сууриа илэрхийллээ.
Д.Энхтүвшин хэлэхдээ, "МҮХАҮТ бол монголын бизнес эрхлэгчдийг төлөөлөх томоохон байгууллагын хувьд байр сууриа илэрхийлэх нь зүй гэж бодож байна. Энэ хуулийн төслийн удаан хэлэлцсэн. Өмнө нь танхимын зүгээс 60 орчим саналыг хүргүүлсэн. Зарим санал тусгагдсан байна.
Шинэчилсэн найруулгад одоогийн мөрдөгдөж буй хуулиас ахиж сайжирсан зүйлүүд байгаа учраас Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад маш том сигнал болно. Иймд хуулийг хэлэлцэх эсэх дээр өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаар хандах нь зохисгүй.
Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний тулгардаг чухал асуудал бол хууль эрхзүйн орчин. Хууль эрхзүйн орчин тогвортой байх хэрэгтэй. Гэнэт хуульд өөрчлөлт оруулах тохиолдол бий. Харин энэ хуульд хэлэлцүүлэгт оролцох гэх мэт заалтууд орсон байна. Хоёрт, төрийн байгууллагуудын уялдаа холбооны тухай асуудал. Уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг тодорхойгүй болгодог. Энэ шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг шийдсэн бүтэн бүлэг оруулсан байна.
ГХО-ын хувьд гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд ч татварын хувь шимтгэлээс гадна маргааныг шийдвэрлэх нь ямар байх вэ гэдэг мөн л чухал асуудал. Энэ чиглэлээр мөн бүтэн бүлэг нэмж оруулсан байна. Үүн дээр нэг алхам ахиж, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх заалтуудыг оруулсан нь сайн зүйл. Мөн энэ хуулийн төсөл дээр урамшуулал гэх зүйл байхгүй. Тиймд хэлэлцүүлгийн явцад илүү сайжрах байх. Энэ хуулийг буцаавал хөрөнгө оруулагчдад буруу сигнал болно" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)