ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 1993 онд буюу одоогоос 30 жилийн өмнө 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад баталж байсан. Дараа нь 2013 онд Ц.Элбэгдоржийн үед газрыг хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлж болно гэж нэмж өөрчилсөн. Эзэмшүүлж болно гэж шүү.
Өнөөдөр энэ хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа Х.Баттулга Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан. Өөрсдөө ийм хууль хийчхээд засаж янзлах гэсэн хүнийг харлуулж, дайрч байна. Эзэмшүүлэх гэдэг үгийг хасна.
Хэн энэ хуулийг санаачилж, хэн залруулж байгаа нь харагдана" гэв.
Бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)