Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага өгч байна.
Тэрбээр "Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохооргүй байна. Нэг нам олонх байгаа тохиолдолд, ирэх онд томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол энэ бүтцээрээр хэлэлцүүлээч. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчийн 100 мянган ам.долларыг 2013 оны 100 мянган ам.доллар гээд үргэлжлүүлж, толгой эргүүлж яриад байгаа юм.
Энэ 100 мянган ам.долларын босго алга болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрын эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь.
2024 оны сонгуулийн дараа хэлэлцүүлээч гэдэг асуудлыг Ерөнхийлөгч байсан хүний хувьд тавьлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учир энэ тал дээр эргэн харах хэрэгтэй. Намын бүлэг 3 сая иргэнийг төлөөлж чадахгүй. Ч.Хүрэлбаатартай хувь хүний хувьд асуудал байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)