БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жил Хөвсгөл аймагт хамгийн урт коток байгуулагдана. Тэнд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх томоохон хөтөлбөрүүд явагдаж байгаа. Архангай аймагт анх удаа Winterland арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Солонгосын хамгийн алдартай ДЖ өвсөөр байгуулсан хүрээлэнд тоглоно. Мөн Nas Daily-н баг таван удаа ирнэ. Ингэхдээ өвлийн аялал жуулчлал болон бусад аялал жуулчлалын талаар мэдээллэх ёстой байгаа.
Өнөөдөр Монгол Улсад 100 сая дагагчдтай дөрвөн инфлүнсер ирж байна. Маргаашнаас аймаг орон нутгаар явж сурталчилгаа хийнэ.
Өнгөрсөн жил 100 сая жуулчин хүлээн авах боломж байсан. Гэтэл нэг онгоцны буудал зэргээс эхлээд шалтгаалсан зүйлс бий" гэв.
Д.Батчулуун