Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн онд нийт 3 орчим их наяд төгрөгийн татвар төлсөн. Монгол Улсын вальютын нөөцөд 1.7 тэрбум ам.долларыг оруулсан үр дүнтэй ажилласан. Экспорт сайн байсан учраас төсөв ашигтай гарлаа. Урьдчилсан байдлаар ЭТТ-н 2023 оны ашиг 3 их наяд төгрөг гарахаар байна.
УИХ дээр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл эцэслэн шийдэгдэхээр 2022 оны ноогдол ашгийг хэрхэх эсэх нь шийдэгдэх байх. 2023 оны ноогдол ашиг бол 2024 оны дөрөвдүгээр сараас хойш яригдана.
2020, 2021 оны цар тахлын үед санхүүгийн чадамж хэцүү байсан. Нэгэнт өмнөх ТУЗ-ийнхний гаргасан шийдвэрийг би одоо ярих нь зохимжгүй.
Одоо ЭТТ 2 их наяд гаруй төгрөгийн өртэй. Жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай нойтон "Баяжуулах үйлдвэр"-ийг тавдугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв.
М.Дэвээ