Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар,
- “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.