Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод 80 мянган хүн албан ба албан бус байдлаар такси үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс тэдгээрийг нэгтгэсэн байдлаар цэгцэлж, таксины шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Хоёрдугаар сарын сүүлээс олон нийтэд шийдлээ танилцуулна.
Такси үйлчилгээ нь хоёр төрөлтэй байна. Хар болон ердийн гэж ангилна. Хар такси нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, илүү үнэтэй байна. Харин ердийн таксинд энгийн үйлчилгээ үзүүлнэ. Такси үйлчилгээнд явах иргэдэд зөв талдаа хүрдтэй машинтай байх, өөрсдийгөө тодотгосон симпор тогтоох гэх мэт шаардлага тавина” гэв.
Сэтгэгдэл (3)