УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүчидтэй уулзаж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Томсгосон тойргийн ач холбогдол бол намуудын тулаан. Намууд ч гээд байх зүйл байхгүй дээ. Томсгосон тойрогт жижиг намууд алга болчихно. Тэгэхээр Ардчилсан нам, Ардын нам хоёрын дунд л гол тулаан өрнөнө. Гэхдээ намууд зөв зохион байгуулалтаар явж чадвал олон нийтэд хүрэх л байх. Би АН-аас нэр дэвшинэ. 2020 онд намайг намаас хассан болохоор л бие даан нэр дэвшсэн. Би энэ намыг байгуулсан хүмүүсийн нэг. Одоо бол Ардчилсан нам зориг зүрхтэй ажиллах хэрэгтэй байгаа" гэв.
Сэтгэгдэл (6)