УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндсэн хуульд зааснаар намрын чуулган 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган завсарлана. Намрын чуулганаар эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, хүүхэд хамгааллын хууль, үнэт цаасны хууль, эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр зэрэг хуулиудыг батлах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Б.Баттөмөр нарын гишүүд Банкны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан, уг хуулийг хэлэлцлээ.
Банкны нийт хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ 20%-аас хэтрэхгүй байх хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад олон улсын байгууллага болон банкнуудаас хуулийн хугацааг сунгах санал тавьсан учир хуулийн хэрэгжих хугацааг 2026 он хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа Сонгуулийн тухай хуулиар олон зүйлийг хориглосон учир гишүүдэд хууль зөрчихгүй байх мэдээллийг өглөө" гэв.
Сэтгэгдэл (1)