Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өвөлжилт хүндэрчихлээ. Өвөлжилттэй нүцгэн гараараа нүүр тулж буй малчдын хувьд асуудал маш хүнд байна. Хөдөө аж ахуй, газар тариалан руу чиглэсэн бодлогоо эрт явуулахгүй бол энэ хавар олон мал эндэх эрсдэл үүсчихээд байна. Цаг агаар хуйчнаараа байхаа больчихлоо. Мөн 70 гаруй мянган тонн улаан буудай зарагдаагүй байж байна. Улаанбуудайгаар хивэгнээс илүү чанартай тэжээл хийгээд малчидаа хангах боломж байхад огт гараа хөдөлгөхгүй байна. Дотоодын тариаланчдаа хамгаалдаг бодлого эсрэгээрээ явах гэж байна" гэв.
Д.Батчулуун