Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын нийт хөрөнгийн эзэн бол төр болсон. Төр худалдан авалт зохион байгуулах асуудалд хулгайгаа хийж байна. Мөн ковидын үед төрийн ба албаны тухай нууцын хуулийг ашиглаад олон хулгай хийсэн. Энэ олон хулгайнаас олон түмэнд ил болсон нь цавчаа ногоон юм. Энд ямар хуулийг хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтангууд яаж зөрчсөн бэ гэдгийг олон нийтэд ил болгоно" гэв.
Д.Батчулуун