УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийг эцэслэн баталсан билээ. Тус зургаан бүлэг, 27 зүйл бүхий хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжих талаар хотын дарга Х.Нямбаатар өмнө нь мэдээлж байв.
Засгийн газар, УИХ-аас Х.Нямбаатарыг дэмжинэ гэсний дагуу түүний санаачилсан хуулийг нь "нэг их зовлонгүй" баталсан. Тэгвэл "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль" гэх урт нэрт хуулиас онцлох агуулгыг хүргэж байна.
- Торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн "албадан" газар чөлөөлнө.
- Түгжрэл бууруулах хүрээнд төлбөртэй бүсчлэл бий болно. (Анхлан үнийг 27 мянга байхаар тогтоогоод байсан ч тухайн заалтыг эргүүлэн татсан юм).
- Утааг бууруулах зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд хэд, хэдэн дэд төвд суурилсан хотхон, хороолол баригдана.
- Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлана.