УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн сард УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр 2024 онд болох УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-нд товлосон юм. Энэ өдөр нь Баасан гаригт тохиож байгаа бөгөөд бүх нийтээрээ амарна.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн зардалд нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
2024 оны УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болно. Тодруулбал, УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тэдний 48 нь намын нэрээр сонгогдох бол 78 гишүүн нь том тойргоос сонгогдоно.
Сэтгэгдэл (2)