Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар сайд Б.Бейсен гишүүний асуултад хариуллаа.
Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх, ард иргэддээ боломж олгох, бизнес эрхлэгчдэд сонголт бий болгох асуудал. Ийм төрлийн хуулийг бид бизнесийнхэнтэй ярьмаар байна. Нөгөө л Тагнуул, Батлан хамгаалах. Монгол улс бол хүчний байгууллагын улс биш. Би хэзээ ч тийм байгаасай гэж хүсэхгүй. Гэхдээ манай улсын арми, цагдаа, тагнуул нь хүчтэй байх ёстой.
Харин бизнесийн харьцааны асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнесийнхэнтэй ярьдаг, зөвлөлддөг, бусад орны хамгийн сайн шилдэг жишгүүдийг хэрэгжүүлмээр байна. Тэгвэл улс хөгжинө.
Ямар нэгэн зүйл хийхийн өмнө Тагнуулаас, Батлан хамгаалахаас, АТГ-аас асуугаад байвал энэ улс хөгжихгүй. Ихэнх нь болохгүй, эрсдэлтэй л гэнэ. Ийм учраас бид бусад улс орны сайн жишгийг л дагах ёстой" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)