УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Тэрнээс биш гаднын хөрөнгө оруулагчид орж ирээд манай улсыг эзлэх гээд байна гэдэг бол үлгэр шүү.
Эдийн засаг өсдөг гуравхан суваг бий. Тухайлбал, экспорт, гаднын хөрөнгө оруулалт, гаднаас мөнгө төгрөг босгодог ийм л гурван суваг байгаа.
Экспорт гацчихсан байсан. Гаднын хөрөнгө оруулалт байхгүй. 2012 оноос хойш бүр байхгүй болсон. Хоёр дахь урсгалаа нээж байж өнөөдрийн эдийн засаг тэлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)