Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 2013 онд орж ирэхэд нвь асууж байсан асуулт байгаа шүү. Төслийн 16.1.1 Газрыг 100 хүртэлх жилээр гадаадын хөрөнгө оруулагч нарт ашиглуулах нь хүний амьдралын дөрвөн үе шүү дээ. Хүний амьдралын хойч үетэй тэнцэж байгаа. Энэ нь хойч үеийнхэнд эрсдэл үүсгэж болох уу? ҮАБЗ-өөс дүгнэлт гарсан уу?
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Зохицуулалт байна. Хууль байгаа учраас зохицуулалт байна. Монгол Улс хуультай, хуулийнхаа дагуу нийгмийн болоод эдийн засгийн амьдрал өрнөж байгаа. Огт зохицуулалтгүй гэж та битгий ойлгоорой. Хууль ярьж байна гэдэг зохицуулалтаа ярьж байна л гэсэн үг.
1993 онд батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 60 жилээр ашиглуулах, 40 жилээр сунгах гэсэн заалттайгаар баталчихсан юм билээ. Одоо яах вэ, зарим нэг хүмүүс Хүрэлбаатар хийчихсэн юм шиг яриад байгаа. 1993 онд би МУИС-т багшилж байлаа.
2013 онд бол та бид гишүүн байхад, Ерөнхий сайд нь Алтанхуяг, УИХ-ын дарга нь З.Энхболд байхад газрыг 60 жилээр эзэмшүүлнэ, ашиглуулна гэсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас бид "эзэмшүүлэх" гэдгийг аваад хаячихсан.
Мояачуудын гүтгээд байгаагийн эсрэг заалтыг бид хийж байна. Гадаадын иргэнд эзэмшүүлэх гэдгийг бид авч хаяж байгаа.
М.Дэвээ