УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын нэг асуудал байгаа нь аж үйлдвэрийн бодлого. Гишүүдийн зарим нь хамгаалах бодлого яриад байна. Нөгөө хэсэг нь илүү нээлттэй болох асуудлыг дэвшүүлдэг. Үүн дээр хөрөнгө оруулалт зөв үү, буруу юу гэдэг асуудал хөндөгдөнө. Хөрөнгө оруулалт зөв.
Хөрөнгө оруулалтын бодлогыг ярихаасаа өмнө худалдааны бодлогоо тодорхой болгосон зөв биш үү.
Тэрийгээ дамжсан аж үйлдвэрийн бодлого гэх мэтээр явах байх. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалт буруу, зөв гээд хуваагдаад байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)