УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Барилга хот байгууллатын сайд Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Би Хөрөнгө оруулалтын хууль дээр 50, 100 мянган ам.долларын босготой холбоотой асуудлыг хөндөж байсан. 50 мянган ам.доллароор байр, машин худалдаж аваад, Монголд байнгын оръшин суух гаднын иргэдтэй болох нь ээ гэж хөндсөн. Энэ хууль дээр босго байхгүй. Уг нь хөрөнгө оруулалтын хэлбэр маш олон болж байна. Барилгад хөрөнгө оруулах буюу хямдхан байшин худалдаад авчихад Монголд байнгын оршин суух эрхтэй болно. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулсан тохиолдолд Монголд байнгын оршин суух эрх авч болно гэж заасан байна. Энэ болохгүй. Манайд хөрөнгө оруулахад хангалттай хөнгөлөлт бий. Янз бүрийн хүчний байгууллагатай нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг байдлыг зогсоох хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (3)