УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн тухай хуулийг яаралтай горимоор өргөн мэдүүлээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн учраас хэлэлцүүлэхгүй байгаа. Шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц, гүйцэтгэх ажиллагааны нууцыг асуудал хариуцсан сайд нь задруулаад байна. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж зарласан. Энэ бол мөрдөн байцаалтын нууц.
Энэ ямар эх сурвалжтай мэдээлэл гэдгийг нээлттэй зарлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас шаардаж байна. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг Б.Энхбаяр хаанаас олсон бэ. Б.Энхбаяр Ерөнхий сайдын шударга ёсны илд нь байна гэж хэлж гарч ирсэн. Гэтэл энэ хүн шударга ёсны илд биш шударга ёсыг нухчин дардаг, хүний эрхийг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэж харж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)