УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ахмадын тэтгэврийг тогтоохдоо таван жилийн дунджаар тооцох асуудлыг Нийгмийн даатгалын багц хуультай хамт хэлэлцэж баталсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын 237 дугаар тогтоолын дагуу итгэлцүүрийг тогтоохдоо олон жилийн ужгирсан асуудлыг шийдвэрлэсэн сайн тал байгаа. Энэ итгэлцүүрийн дагуу 2023 оны долдугаар сарын 1-нд инхэнх ахмадын тэтгэвэр нэмэгдсэн.
Ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдсэн. Гэтэл 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг дахин тогтоохдоо нэг системээр дахин бодож байгаа.
Тиймээс олон ахмад тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй гэдэг асуудал тавьж байна. Тэтгэврийн нэмэгдлийг бодохдоо зөвхөн 2023 оны долдугаар сарын 1-ний нэмэгдлийг тооцож байгаа нь программын алдаа байна" гэв.
Сэтгэгдэл (5)