Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа дараах мэдээллийг хийлээ. Энэ үеэр тус намын Боловсролын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би 12 настайдаа их сургуульд элсч, 24 насандаа Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж байсан. Олон нийтэд “Электрон жаал” нэрээр танигдсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын зөвлөх, Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Монгол Улсын 3.5 сая иргэнд боловсролын салбар их бага хэмжээтэй оролцоотой байдаг онцлог салбар.
Хүн болгон боловсролын асуудал, шийдэл ярьдаг. Бид 30 жилийн хугацаанд үндэсний хөтөлбөр боловсруулах гэж оролдсон. Мөн гадаадын олон хөтөлбөр, туршлагыг туршсан ч хөрсөндөө бууж чадахгүй байна.
Саяхан боловсролын салбар олон улсын PISA үнэлгээг хийлгэж, хангалтгүй үр дүн гарсан. Тиймээс бид дэлхийн хөгжингүй улс орнуудтай хэрхэн эн тэнцүү хөгжих боломжийг эрэл хайгуул хийж ирсэн. Нэг хүүхдийн боловсролд жилдээ 10 мянган ам.долларыг зарцуулдаг бол Монгол Улс нэг жил 1000 хүрэхгүй ам.долларыг зарцуулж байна" гэв.
Сэтгэгдэл (1)