Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа дараах мэдээллийг хийлээ. Энэ үеэр тус намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан НБД С.Цэнгүүн мэдээлэл өглөө.
Тэрбээр "GenZ үеийнхэн бид ардчилсан нийгэмд өссөн учир үг хэлэхээсээ айдаггүй, өөрийн дуртай, дургүй зүйлийн сонголтыг хийж чаддаг.
Төрийн алба гэдэг бол нийтийн алба юм. Учир нь миний өгсөн мөнгөөр ажиллаж байгаа биздээ гэж хэлдэг бүтэн үеийг ардчилсан нийгэм үүсгэсэн. Энэ үүсгэсэн хүмүүс маань ардчиллын эрх чөлөөний мэдрэмжтэй, ардчиллын тансаглалыг хүртэж буй эхний үе бол GenZ үеийнхэн.
Монгол Улс бол маш залуу нийгэм. Энэ залуу нийгэм маань эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй хүмүүсийг үүсгэчихэж. Энэ үе маш их өөрчлөлтийг биднээс шаардаж буй. Өнгөрсөн найман жил халамжийн бодлогоор улс төр явлаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)