Ардчилсан нам 4.11 мэдээллийн цагаараа дараах мэдээллийг өглөө. Энэ үеэр тус намын Гадаад харилцаа хариуцсан НБД Б.Энхдөлгөөн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын хувьд таван шинэ залуу, нарийн бичгийн даргыг томилсон. Энэ нь нэг талаасаа нам дотооддоо хүний нөөцийн хувьд томоохон шинэчлэл хийж байгаа гэж үзэж болно. Нөгөө талаасаа ардчилсан нам Монгол хүний институцын хөгжлийг хүн төвтэй хүмүүн капиталд суурилсан хөгжлийн стратегийг боловсруулж байгаа гэдэгтэй шууд холбоотой. Ардчилсан нам гадаад бодлогын хувьд нээлттэй, олон талт гадаад бодлогыг тууштай дэмждэг. Миний хувьд олон улсын баруун төвийн үзэл баримтлалтай намуудтай хамтран ажиллаж, дотоод хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун