УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь,
- Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.