2024 он бол сонгуулийн жил. Энэ сонгуулиар 126 дотор багтах санаа өвөрлөсөн олон хүн бий. Нэг л "болчихмоор ч юм шиг оргиод" байж сууж ядаж байгаа биз ээ. Тэдний нэг нь "унтамхай" хочит Д.Оюунхорол юм.
Оны босгон дээр Их хуралд горилогчид ажлаа өгч, тэрбээр яаж дутах билээ... Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргын ажлаа өглөө. МАН-даа эрх, нойрмог улстөрч эмэгтэйн карьерь өсөхөөсөө нэгэнт өнгөрсөн атал "эрхэлсэн" хэвээр, албан тушаалын ямбаас хойш сууна гэж л үгүй аж.
Д.Оюунхоролын хувьд дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Байгаль орчны сайдаар хүртэл ажилласан нэгэн. Гэвч сүүлийн жилүүдэд түүний "унтамхай" зураг нь л олонтаа олныг цочирдуулсан санагдана. Байгаль орчны сайд байх ахуйдаа ч "Шонхор"-ын хэрэгт холбогдоод амжсан.
Ийнхүү УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол "сэрж", МАН-ын лидер эмэгтэйчүүдийн "толгой"-д дуудуулж мэдэх нь. Учир нь Засгийн газрын БЭТ байлаа шүү дээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (12)