УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сонгуульд хэн, яаж санал өгөх нь яах вэ. Тэр сонгуулийг хэн, яаж тоолж байгаа нь чухал. Төрийн эрхийг хууль бусаар авах нь маш хатуу заалттай. 2020 оны сонгуулийг баталгаагүй машинаар хийсэн. Авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон улсуудтай нэр цэвэр бид өрсөлдөх нь байна шүү дээ" гэв.
Д.Батчулуун