УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сонгуулийн хууль нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөөд эхэллээ. Ойлгож буйгаар ямар нэг бэлэг сэлт хүнээр дамжуулан өгүүлэх, сугалаа зохион байгуулах зэрэг бүх зүйл хориотой. Машин тэрэг, хурдан морины сугалаа явж байна. Үүнийг оны өмнө л амжуулцгаасан. Хууль чөлөөтэй байсан болохоор болж байсан байлгүй.
Удахгүй цагаан сар боллоо. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө бариад золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.
Хэвлэл мэдээллийн үнэ тэнгэрт хадчихжээ. Зарим орон нутгийн телевизийн УИХ-ын гишүүний хагас жилийн ажлаа тайлагнах төлбөр нь 30 сая гэж байна. Хөрөнгө мөнгөний бололцоогүй хүн өөрийгөө таниулах, мэдээллээ танилцуулах боломжгүй болж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)