УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байвал хардах, сэрдэх тохиолдол гарч болзошгүй. Энэ удаа гишүүдийн тоо нэмэгдсэн. 48 хүнийг жагсаалтаар оруулж ирнэ. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барчихсан, янз бүрийн хэрэгт холдбогдож байсан, хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс хүртэл орж ирнэ.
Тухайлбал, С.Баярцогт шүүхээр цагаатгагдчихлаа. Намын жагсалтаар ороод ирнэ шүү дээ. Магадгүй өөр хүмүүс шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна. Мөн Ч.Сайханбилэг ч ороод ирэхийг үгүйсгэхгүй.
Намын жагсаалт гэдэг ийм хор уршигтай. Энэ мэтийн нөхдүүд шургалах цонхийг нээгээд өгчихсөн байгаа юм. Хэрэв С.Баярцогт хэлмэгдсэн юм бол түүнийг хэлмэгдүүлсний төлөө шүүгчид, шалгасан мөрдөгч, прокурорууд ял авах ёстой. Гэтэл тэр хүмүүс зүгээр байгаад байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)