Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим томилгоодтой холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэнг ажлаас нь чөлөөлжээ.
Харин түүний оронд УХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянгыг томилжээ.
Б.Уянга нь УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан, залуу боловсон хүчнүүдийн нэг бөгөөд Харвардын их сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалж байжээ.