УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай хийх сонсгол юм.
Өмнөх гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлээд байгаа юм.