Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон билээ. Тус компани нь гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.
Өнөөдөр 10-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд шинээр нийлүүлж буй автобуснуудыг байршуулан олон нийтэд нээлттэй танилцуулна.
Шинээр оруулж ирж байгаа автобуснууд гурав хоногийн дараа үйлчилгээнд гарна. Түүнчлэн нэгдүгээр сарын 20 гэхэд үлдсэн автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөжээ.