УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж.