Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Барилга хот байгууллатын сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацыг байгуулахаар шийдвэрлэлээ. Багц дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Гол анхаарч буй зүйл бол, орлого багатай иргэд ипотекийн зээлийн шаардлагыг хангадаггүй. Өрхийн орлого нь 500 мянган төгрөг хүрдэггүй айл өрх хамрагдаж чаддаггүй. Тиймээс тодорхой зорилтот бүлгүүдэд орон сууцны санхүүжилт хийхэд зарцуулна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, зорилтот бүлгүүдэд зарцуулна. Түрээсийн орон сууцны тогтолцоо руу ирэх онд багтаагаад шилжинэ. Арилжааны орон сууцнууд мөн явах байх. Орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийг хамруулсан хөтөлбөр гэж ойлгож болно" гэв.
Д.Батчулуун