Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг цоо шинээр бэлтгэж, УИХ-аар батлуулсан. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Шинэ хууль үйлчилж эхлэхтэй холбогдуулж Засгийн газраас бэлтгэл ажил хангаж, 11 журам батлуулах ёстой. Үүнээс Эдийн засгийн хөгжлийн яам есөн журамаа батлуулсан. Сангийн яам үлдсэн хоёр журмыг засгийн газарт танилцуулж, батлууллаа. Ингэснээр маш том эдийн засгийн харилцаа үүсэж буй. Хувийн хэвшлийнхэнд маш том боломж гарч ирж байна.
Хөгжлийн банк дээр авч хэрэгжүүлсэн сүүлийн хоёр жилийн арга хэмжээний үр дүнд чанаргүй зээл буурч, өөрийн эх үүсгэврээрээ бондуудын эргэн төлөлтүүдийг хийсэн.
Цаашид хөгжлийн банкийг сонгодог хөгжлийн банкны нэг хэлбэр болох экспорт, импортын чиглэлийн санхүүжилтийг хийдэг экзим банк болгохоор эрх зүйн байдлыг шинэчлэхээр танилцуулга хийлээ.
Удахгүй УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина" гэв.
Д.Батчулуун