Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа. Бүсчилсэн хөгжлийн замаар явах нь Монгол Улсын хөгжлийг хурдасгана гэж хуралдаанаар үзлээ. Нэг газар төвлөрчихөөр утаа, хөрс, түгжрэл гэх зэрэг олон асуудал үүсэж байна.
Цаашид ард иргэдийн амжиргааны түвшин, орлогыг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд үүнийг нэврүүлэн хэрэгжүүлж, ажил болгох шаардлагатай гэж үзсэн. Хөгжлийг түргэсгэх үүднээс энэ бүх шийдвэрийг гаргасан гэдгийг хэлье.
Бүсийн дотроос нэг аймгийг онцолж тулгуур төв гэх нь буруу гэж ЭЗХ-ийн яам үзэж байгаа. Аймаг бүр өөр өөрийн гэсэн нөөцтэй, онцлогтой учраас түүнийг дагуулж хөгжүүлэх хэрэгтэй" гэв.
М.Дэвээ