УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жил урсгал дансны ашигтай гарч байна. Иймд төгрөгийн ханш тогтворжиж байна. Доллараар хадгалсан хадгаламжийн хэмжээ буурсан, төгрөгийн хадгаламж буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн хоёр жил инфляцийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого барьж ирсэн. Цаашид мөнгөний хатуу бодлого үргэлжлэх шаардлагатай байгаа. Зорилтот түвшинд хүрсэний дараа мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ. Бизнесийн зээл олгоход анхаарч ажиллана. Бизнесийн зээл олгох эх үүсвэр, орон зайг нэмэгдүүлэхэд Төв банкнаас анхаарч ажиллана. Мөн энэ хавраас мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотойгоор үнэ өсөх эрсдэлтэй байна.
Иймд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Үүнд төсөв дээр 125 тэрбум төгрөг зээлийн татаас хэлбэрээр өгөгдөх дэмжлэг суусан байгаа.
6.9 хувийн эдийн засгийн өсөлтийн 5.5 хувийг бүрдүүлж буй тээврийн салбарын үйлдвэрлэлт, тээвэрлэлтийг доголдуулахгүй ажиллахад төрийн бодлогоо хандуулна. Нүүрс экспортолж буй тээвэрлэгчид шатахуунаар тасарч болохгүй. Үүнд анхаарал хандуулж ажиллана" гэв.
Д.Батчулуун