УИХ-ын хянан шалгах түр хороогоор "нүүрсний хэрэг"-т холбогдох нотлох баримтыг шинжлэн судалсан сонсгол өнгөрөгч Пүрэв гарагт өндөрлөсөн.
Сонсгол дуусмагц тухайн хороог даргалан ажилласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Нүүрсний мафи над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв (үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна" хэмээн бичсэн.
Гэвч ийнхүү нийтэлснээс хойш (2023.12.24) даруй хоёр хоног хэл үггүй, нам гүм л байна. Ерөөс Б.Энхбаяр сайдын тэмцэлд "хэвлэл мэдээллийн салбар" тун ч өртөмхий байгаа. Тэрбээр "салбар болгон хувалзнуудаасаа салах хэрэгтэй" гэж хэлэхдээ ч энэ тухай дурдсан.
Гэвч дээр дурдсан 3 тэрбум төгрөгөөр хаанаас, хэнийг "хөлсөлсөн" нь учир битүүлэг. Нэгэнт нэрийг нь олон нийтэд зарлаж чадахгүй бол "бүхэл бүтэн салбарын нэр нүүрийг уландаа дэвслэх шаардлагагүй баймаар". Тухайн хэвлэлүүдийн нэрийг зарлана уу, Б.Энхбаяр сайд аа.
М.Жаргал
Сэтгэгдэл (13)