Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх талаар Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Электрон тамхийг 18 нас хүртэлх хүүхдүүдэд зарж борлуулахын хориглох шийдвэр гарсан. Электрон тамхийг зохицуулах зохицуулалт манай улсад байхгүй.
Эцэг эхчүүд болон сургуулийн нийгмийн ажилтануудаас маш олон тооны хүсэлтүүд ирсэн. Тухайлбал, ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчид маш их хэрэглэх болсон.
Хичээл дээрээ мөн их хэрэглэж байна. Судалгаанд оролцохдоо хэрэглэдэггүй гээд бодит байдалд хэрэглэж буй тохиолдол их байгаа. Электрон тамхи дэлгүүрүүдэд сүү, талхи шиг зарагдаж байгаа. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинг хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)